богино мэдээ New

Улаанбаатарт зургаадугаар сард 42823 жуулчин иржээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 6 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 42823 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгджээ..
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 6 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 42823 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгджээ.
Гол зах зээлийн орнуудаар үзвэл япон (+9%), америк (+0.4%), орос (+18%), казакстан (+4%), герман (+0.5%), австрали (+50%), франц (+38%), солонгос (+35%) жуулчдын тоо өсөж, харин хятад (-3.8%) болон англи (-1.8%) жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ. 
 
 
Монгол Улсад ирсэн гадаадын нийт иргэд 2015.06 сар 2016.06 сар

Өөрчлөлт

/тоогоор/

Өөрчлөлт

/хувиар/

Нийт: Зорчигч 46619 49482 +2863 +6.1%
 
Үүнээс: Жуулчин 39027 42823 +3796 +9.7 %
 
Жуулчдын тоо /голлох зах зээлийг орноор/
1 БНХАУ 12347 11877 -470 -3.8
2 ОХУ 6828 8085 +1257 +18
3 БНСУ 4326 5839 +1513 +35
4 АНУ 2548 2537 +11 +0.4
5 ЯПОН 1964 2147 +183 +9
6 БНКУ 1588 1656 +68 +4
7 БНФУ 1255 1728 +473 +38
8 ХБНГУ 1207 1214 +7 +0.5
9 АВСТРАЛИ 554 832 +278 +50
10 ИБУИНВУ 704 691 -13 -1.8

ЭХ СУРВАЛЖ: http://www.ulaanbaatar.mn/