богино мэдээ New

Визийн мэдээллийн систем өнөөдрөөс ажиллаж эхэлнэ

Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд маргаашнаас буюу аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр боллоо..

2015.10.12

Европын комиссын тогтоолын дагуу 2011 оны 10 дугаар сарын 11-нээс нэвтэрсэн Визийн мэдээллийн систем (ВМС)-ийг Шенгений орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд маргаашнаас буюу аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр боллоо.

Ингэснээр виз мэдүүлэгч нь анх удаа Шенгений виз мэдүүлж буй тохиолдолд 12-ноос эхлэн биечлэн ирж биометрийн мэдээлэл (хурууны хээ болон гэрэл зураг)-ийг өгч виз мэдүүлэх бөгөөд төр, засгийн газрын тэргүүн нар болон албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид, 12-оос доош насны хүүхэд, биеэр ирэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрх шаардлагаас чөлөөлөгдөнө.

Энэхүү систем нэвтэрснээр Шенгений орнууд виз мэдүүлэгчийн мэдээллийг харилцан солилцох, виз олгохтой холбоотой үйл явцыг хялбарчлах, хилийн хяналт, шалгалтыг хөнгөвчлөх, виз мэдүүлэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг давуу талууд бий болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Европын комиссын “ec.europa.eu” цахим хуудаснаас үзэж танилцана уу.

Эх сурвалж: