богино мэдээ New

Олон улсын болон Орон нутгийн нислэгээр зорчих зорчигчдын анхааралд

Чингис хаан Олон улсын нисэх буудлаас Олон улс, Орон нутгийн нислэгийн зорчигчдийн үйл ажиллагааанд зохицуулалт хийж, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 01:00 цагаас 16-ны өдрийн 23 цаг хүртэл “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу зорчих автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байна..

Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалттай холбоотой гадаад дотоодын зорчигчдийн нисэх буудлаар хэрхэн  үйлчлүүлэх талаар мэдээлэл хийлээ.  Чингис хаан Олон улсын  нисэх буудлаас Олон улс, Орон нутгийн нислэгийн зорчигчдийн үйл ажиллагааанд зохицуулалт хийж, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 01:00 цагаас 16-ны өдрийн 23 цаг хүртэл “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу зорчих автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

 Олон улсын нислэгээр ирж буй зорчигчдийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд , орон нутгийн нислэгээр зорчих зорчигчдын явах, ирэх үеийн үйл ажиллагааг Зэвсэгт хүчний 303 дугаар анги дээр зохион байгуулж, Буянт-Ухаа цогцолбор дээр гар тээш, зорчигчдийг угтан авах, үдэн гаргах үйл ажиллагаа явагдаж аюулгүй байдлын үзлэг шалгалтыг хийж тусгай автобусаар Чингис хаан Олон улсын нисэх буудал руу зорчигчдоо  хүргэнэ. Орон нутгийн чиглэлд цагийн өөрчлөлт гарахгүй ба Hunnu air,  Aero Mongolia компаниуд нислэг хийнэ хэмээн мэдээллээ.

Х.Ариунаа