богино мэдээ New

Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэл хийлээ

2016 оны эхний 6 сарын байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 193 хүний амь нас хохирч, үүний 138 тохиолдол нь орон нутгийн замд гарсан бол өнгөрөгч 6 сард л гэхэд 43 хүний амь нас хохирсон..

2016 он гарснаас хойш эхний 5 сарын байдлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль дүрмийг сахин биелүүлэх тал дээр нэлээд ахиц гарсан. 2015 онтой харьцуулж үзэхэд бүх үзүүлэлтээрээ зам тээврийн осолын дуудлага мэдээлэл хохирсон, гэмтсэн, нас барсан хүмүүсийн тоо бууралттай гарсан ч  амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн тоо, орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол ихээр нэмэгдэж байна.  2016 оны эхний 6 сарын байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 193 хүний амь нас хохирч үүний 138 тохиолдол нь орон нутгийн замд гарсан бол өнгөрөгч  6 сард л гэхэд  43 хүний амь нас хохирсон. Амралтын улирал АСЕМ-ын чуулга уулзалт тахилга, баяр наадмуудтай холбоотой дотоодын аялагчдийн тоо нэмэгдэж орон нутагт хөдөлгөөний нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо автомашиныхаа бүрэн бүтэн байдлаа шалгаж  хурд хэтрүүлэх, архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн гарах хохирлыг ухамсарлаж аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн хошууч Ш.Энхбат зөвлөлөө. 

Х.Ариунаа