богино мэдээ New

УИХ-ын анхдугаар чуулганаар шинэ гишүүд тангараг өргөнө

Уг чуулганд түр үнэмлэх авсан 76 шинэ гишүүн ирж тангараг өргөж өөрийн бүрэн эрхээ баталгаажуулах юм..

 

Монгол улсын төрийн дээд эрх барих байгууллага болох Улсын Их Хурлын гишүүн сонгох  долоо дахь сонгууль дуусаад хоёр хонож байна.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргалаа. 

Зарлигаар Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2016 оны долоодугаар сарын тавны өдрийн 11:00 цагт товлон зарлав. 

Уг чуулганд түр үнэмлэх авсан 76 шинэ гишүүн ирж тангараг өргөнө, өөрийн бүрэн эрхээ баталгаажуулах юм.