богино мэдээ New

Ази-Европын редакторуудын дугуй ширээний уулзалт болно

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд нийгмийн салбар бүрийг хамарсан 9 дагалдах арга хэмжээний нэг болох “Редакторуудын Дугуй Ширээний наймдугаар уулзалт”-ыг ГХЯ, АСЕМ-ын бэлтгэл ажлын албатай хамтран Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хариуцан зохион байгуулж байна..

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд нийгмийн салбар бүрийг хамарсан 9 дагалдах арга хэмжээний нэг болох “Редакторуудын Дугуй Ширээний наймдугаар уулзалт”-ыг ГХЯ, АСЕМ-ын бэлтгэл ажлын албатай хамтран Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хариуцан зохион байгуулж байна. Тус уулзалт  “Ази Европын Цахим Харилцаа” сэдвийн хүрээнд явагдах ба 20 гаруй орны 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцоно.  Энэхүү уулзалтаар Ази-Европ хоёр тивийг ойртуулан, сэтгүүлзүйн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, сэтгүүлчдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд түлхэц болж, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг хэллээ.

Х.Ариунаа