богино мэдээ New

З.Энхболд: АН Монголын ард түмний сонголтыг хүндэлж байна

АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийж байна. Тэрээр “Монголын ард түмэн сонголтоо хийжээ. АН энэ сонголтыг хүндэлж байна. Манай намын ялсан 10-аад гишүүд байна. Тэдэндээ баяр хүргэе. .

АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийж байна. Тэрээр “Монголын ард түмэн сонголтоо хийжээ. АН энэ сонголтыг хүндэлж байна. Манай намын ялсан 10-аад гишүүд байна. Тэдэндээ баяр хүргэе. Бусад намдаа ч баяр хүргэе. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна. АН бүтээн байгууллалтын ажлаасаа ухрахгүй. Цаашид хийх болно. Бид туйлын хэцүү дөрвөн жилийг давсан. Үүнээс илүү амжилттай ажиллахыг МАН-д хүсч байна. Л.Эрхэмбаяр бид хоёр намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээнэ. АН-ын дүрмийн дагуу хурлаа хийх байх. Үүгээр миний хийх мэдээлэл дуусч байна” гэлээ.

www.ardchilal.mn