богино мэдээ New

"Ардын жүжигчид, гавьяатууд"-ын нэгдсэн тоглолт болно

Ардын жүжигчин Д.Зангад Д.Самбуу, Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Батбаяр, С.Вандан, Д.Дуламсүрэн, В.Долгор, Н.Отгон, Ж.Одмаа, Ш.Даваахүү, Үенч, С.Цэрэндорж, Д.Галсантогтох, Л.Чаминчулуун, Л.Чулуунчимэг, Ж.Уранчимэг, Э.Бүрнээбаяр, Д.Энхзул, Б.Сийлэгмаа, У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын 21 уран бүтээлч оролцоно..

Жил бүр ахмадуудын хүсэн хүлээдэг “Ардын жүжигчин, гавьяатуудын” нэгдсэн тоглолт ирэх сарын 1-нд Улаанбаатар хотноо Монгол бөхийн өргөөнд 19 цагаас болох гэж байна. Уг тоглолтод уран бүтээл нь ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон нэртэй ардын жүжигчид, гавьяатууд оролцох юм. Тодруулбал, Ардын жүжигчин Д.Зангад Д.Самбуу, Ш.Чимэдцэеэ,  МУГЖ Г.Батбаяр, С.Вандан, Д.Дуламсүрэн, В.Долгор, Н.Отгон, Ж.Одмаа, Ш.Даваахүү, Үенч, С.Цэрэндорж, Д.Галсантогтох, Л.Чаминчулуун, Л.Чулуунчимэг, Ж.Уранчимэг, Э.Бүрнээбаяр, Д.Энхзул, Б.Сийлэгмаа, У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын 21 уран бүтээлч оролцоно.

"Энэ тоглолт таны ижий, аавдаа барих хамгийн том бэлэг байх болно" хэмээн тоглолт зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. 

Билетийг Бөхийн өргөөний кассаар худалдаалж байгаа бөгөөд мөн 19001617 үнэгүй хүргэж буй аж.

Харилцах утас: 456978, 99254006, 96959898, 80969898