богино мэдээ New

Сэлэнгэ аймагт санал хураалт хамгийн өндөр хувьтай байна

Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойрог хамгийн өндөр дүнтэй буюу 48 хувьтай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцоллоо. Мөн тус аймгийн 27 дугаар тойрог 38.5 хувийн дүнтэй явж буй юм. Зарим сумд сүлжээ тасарсны улмаас мэдээгээ гүйцэд ирүүлж амжаагүй байгаа гэнэ..

   Сэтгүүлч Н.Уранхолбоо

    УИХ, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ард түмэн өнөөдөр төлөөллөө сонгож байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн дүнгээр улсын хэмжээнд 12:00 цагийн байдлаар саналаа өгсөн сонгогчийн тоо 23.39 хувьд хүрчээ. Харин Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойрог хамгийн өндөр дүнтэй буюу 48 хувьтай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцоллоо. Мөн тус аймгийн 27 дугаар тойрог 38.5 хувийн дүнтэй явж буй юм. Зарим сумд сүлжээ тасарсны улмаас мэдээгээ гүйцэд ирүүлж амжаагүй байгаа гэнэ. Түүнчлэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 27.009 хүн санал өгөхөөр хүсэлт гаргаснаас 25.688 сонгогч саналаа өгчээ. Сонгуулийн санал хураалтын дараагийн явцын дүнг 17:00 цагт танилцуулах төлөвлөгөөтэй буй хэдий ч дүн мэдээ хоцорч ирвэл 18:00 цагт танилцуулна гэдгийг Ч.Содномцэрэн дарга хэллээ.