богино мэдээ New

Сонгуульд оролцохдоо хурууны хээ, иргэний үнэмлэхээ ашиглана

Түүнчлэн сонгогчдын санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон бүхээг, харааны бэрхшээлтэй сонгогчдод саналаа өгөхөд нь зориулан саналын хуудас унших, саналаа тэмдэглэх тусгай брайль үсэг бүхий хавтас бэлтгэжээ. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

      Иргэд улс орон даяар маргааш өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд УИХ, нийслэл, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд санал өгөх, төлөөллөө төрд илгээх Үндсэн хуулийн эрхээ эдэлнэ. Энэ удаагийн сонгуульд санал өгөх иргэд хурууны хээ, иргэний үнэмлэхээ давхар ашиглах юм байна. Уг сонгуулийн дүнг өнгөрсөн 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг тоолсон автомат төхөөрөмжөөр тоолох аж. Сонгуулийн автоматжуулсан системийг Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар хянаж 2687 техник хэрэгсэл, 2500 ширхэг санал тоолох төхөөрөмж баталгаажуулжээ. Түүнчлэн сонгогчдын санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон бүхээг, харааны бэрхшээлтэй сонгогчдод саналаа өгөхөд нь зориулан саналын хуудас унших, саналаа тэмдэглэх тусгай брайль үсэг бүхий хавтас бэлтгэжээ.