богино мэдээ New

Өнөөдрөөс сошиалд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно

Өмнө нь оруулсан мэдээлэл сурталчилгааг зохицуулсан ямар нэг заалт байхгүй тул энэ асуудлаар гомдолтой иргэд цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж болно.

    Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

       Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Өчигдөр 00:00 цагт нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа дууссан. Харин цахим хуудас, сошиал буюу олон нийтийн мэдээллийн сүлжээнд сурталчилгаа хийж болох эсэх талаар хуульд тодорхой заагаагүй байсан юм. Энэ талаар тус хорооноос "Сайтууд дээр тавигдаж байсан мэдээ мэдээлэл архив болон хадгалагдана. Хуулийн хугацаанаас хойш ямар нэгэн сурталчилгаа нэмж оруулахыг хориглох юм. Мөн фейсбүүк, твиттерт өнөөдрөөс эхлээд сурталчилгаа оруулж болохгүй. Өмнө нь оруулсан мэдээлэл сурталчилгааг зохицуулсан ямар нэг заалт байхгүй тул энэ асуудлаар гомдолтой иргэд цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж болно" гэлээ. Өөрөөр хэлбэл, сурталчилгааны хуулийн хугацаанаас хойш нэр дэвшигчтэй холбоотой сурталчилгааны утгатай мэдээлэл оруулсан тохиолдолд хууль, хяналтын байгууллагад гомдол гаргах боломжтой аж.