богино мэдээ New

Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна

Сонгуулийн өдөр гарч болошгүй гэмт хэрэг, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал , мод модон материал, түүхий эд, техникийн захууд болон томоохон худалдааны төвүүдийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 29-ны өдөр шилжүүлсэн..

Сэтгүүлч Х.Ариунаа 

     УИХ-ын болон НИТХ-ын санал авах өдөртэй холбоотойгоор  Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамжид нийтийг хамарсан арга хэмжээг хүртэхэд зөвшөөрөл олгохгүй, урлаг соёлын болон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл байдлыг хангах, санал авах байруудад телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, мэдээлэл холбооны сүлжээ, нийслэлийн тээврийн газрын удирдлагуудад үүрэг болгосон.

    Сонгуулийн өдөр гарч болзошгүй гэмт хэрэг, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод модон материал, түүхий эд, техникийн захууд болон томоохон худалдааны төвүүдийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 29-ны өдөр шилжүүлсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 96-р зүйлд заасны дагуу  зургаадугаар сарын 29, 30-ны өдрүүдэд  нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байхыг  түр зогсоож хяналт тавихыг цагдаагийн байгуулагад үүрэг болголоо.  Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа У.Хосбаяр  “Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбоотойгоор цагдаагийн байгууллага зургаадугаар сарын 28-30 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжиж,  Улаанбаатар хотын хэмжээнд 398 санал авах байр байгаа ба энэ сарын 24-өөс эхлэн эдгээр байруудыг цагдаагийн бүрэн хамгаалалтанд аван ажиллаж байна” гэлээ.