богино мэдээ New

Эверестэд авирах уулчдын насны хязгаарыг тогтоов

Хэдийгээр Балба улс Эверестийн хөгжил, аялал жуулчлал, уулчдын тав тухыг хангахаар жил бүр сая сая долларын туслалцаа авдаг боловч тааруу менежмент, авлига зэргээс үүдэж тийм ч онцгой түвшний ажил хийгддэггүй юм. .

Балбын засгийн газар нутагт нь дүнсийх Эверестийн оргил өөд тэмүүлэгчдийн насны дээд болон доод хязгаарыг албан ёсоор тогтоож баталлаа. Тодруулбал, 18-75 насны ямар ч уулчинд Эверестийн оргил “нээлттэй” гэнэ. Учир нь Эверест өөд авирах хүсэлтэй ахмад уулчид олон удаагийн дайралтаар амжилтгүй авиралт хийж, уулын хаа нэгтээ өөд болох явдал сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болжээ.

Мөн хэт залуу уулчдыг амь дүйсэн энэхүү аюултай аялалд гаргахгүй байхаар шийдвэрлэлээ. Энэхүү хууль Балбын Засгийн газрын албан ёсны тогтоол учраас дүрэм зөрчиж, хууран мэхлэх оролдлого хийсэн уулчныг аялж яваа багийн гишүүдийн хамт тодорхой хугацаанд Балбын хилээр нэвтрүүлэхгүй байх шийтгэл ногдуулах юм байна.

Хэдийгээр Балба улс Эверестийн хөгжил, аялал жуулчлал, уулчдын тав тухыг хангахаар жил бүр сая сая долларын туслалцаа авдаг боловч тааруу менежмент, авлига зэргээс үүдэж тийм ч онцгой түвшний ажил хийгддэггүй юм. 

Тиймээс сонирхогчдын амь насыг юун түрүүнд хууль эрх зүйн хүрээнд хамгаалах шийдвэр гаргажээ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд Эверестийн ноён оргилд хүрэхээр авиралт хийсэн 18 уулчин золгүй байдлаар өөд болжээ. Тэд газар хөдлөлтийн идэвхтэй үед зориуд дүрэм зөрчин авиралт хийсэн байна.

Хуучны хуулиар бол Эверестэд доод тал нь 13, дээд тал нь 80 настай хүн авирч болох заалттай байжээ.

www.time.mn Т.Бат