богино мэдээ New

Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэллээ

Улаанбаатараас Бусан хооронд нийт 3:20 цаг, Бусанаас Улаанбаатар чиглэлд 3:30 цаг нисэх юм байна. .

Сэтгүүлч Х.Ариунаа

Солонгосын агаарын тээврийн “Аэр Бусан” компани Улаанбаатар хотоос БНСУ-ын Бусан хотруу энэ сарын 24-ний 13:40 цагт анхны нислэгээ хийхээр болжээ. Ингэхдээ долоо хоногт хоёр удаа буюу мягмар, баасан гаригт нислэг хийх аж. Улаанбаатараас Бусан хооронд нийт 3:20 цаг, Бусанаас Улаанбаатар чиглэлд 3:30 цаг нисэх юм байна. Дашрамд дурьдахад анхны нислэгийн эхний 100 хүнд Дэдүн эмнэлэгийн эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээнд 20 хувиар хөнгөлттэй үйлчлүүлэх эрх олгох юм.

Тус компанийн хувьд 2007 оны наймдугаар сарын 31-ээс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 250 нисгэгч, 400 онгоцны үйлчлэгч, 350 ерөнхий ажилтантай. БНСУ-ын Засгийн газраас 2011 оны арванхоёрдугаар сард аюулгүй нислэгийн компаниар шалгарсан байна. Орон нутгийн гурав, олон улсын 17-н чиглэлд үйл ажиллагаагаа явуулж буй аж.