богино мэдээ New

Монголын өсвөрийн шигшээ баг АНУ, Словени улсын багийг хожлоо

НҮБ-ийн Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын байгууллага Юнескогийн ивээл дор 40 гаран орны 7000 гаруй тамирчид, спортын 10 төрлөөр өрсөлддөг Европ тивийн хамгийн том хүүхдийн наадам "UNITED WORLD GAMES-2016" оролцох урилгын дагуу Монголын шигшээ баг Австри улсыг зорьсон..

Эх сурвалж: Б.Ирээдүй /www.news,gogo.mn/

НҮБ-ийн Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын байгууллага Юнескогийн ивээл дор 40 гаран орны 7000 гаруй тамирчид, спортын 10 төрлөөр өрсөлддөг Европ тивийн хамгийн том хүүхдийн наадам "UNITED WORLD GAMES-2016" оролцох урилгын дагуу Монголын шигшээ баг Австри улсыг зорьсон.

Австри улсын Клагенфурт хотноо өчигдөр эхэлсэн "United World Game" наадмын хэсгийн эхний тоглолтоо Монгол Улсын 16 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийн тамирчид хийлээ.

Монголын өсвөрийн сагсчид эхний тоглолтоо Словени улсын багтай 41:35-ын харьцаатай хожсон. Улмаар хоёр дахь тоглолтондоо Унгарын багт 31:29-оор хожигдол хүлээсэн юм.

Харин эрэгтэй өсвөрийн сагсчид "Б" хэсгийн эхний тоглолтоо Словени тоглогчдын эсрэг тоглож хожигдсон.

Хоёрдугаар тойрогтоо АНУ-ын шигшээ багийг 50:47-оор хожиж гайхалтай ялалт авлаа. Ингэснээр манай шигшээ багууд эхний өдрийн байдлаар нэг хожил, нэг ялагдал хүлээлээ. 

Хэсгийн сүүлийн тоглолтууд маргааш болно.