богино мэдээ New

Үүрэн холбооны шинэ дугаар авахдаа регистрээ бүртгүүлээгүй хэрэглэгчдийн анхааралд

Ази, Европын дээд түвшний уулзалт /ACEM/-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд бүртгэлгүй хэрэглэгчийн дугаараас бусдыг гүтгэх, заналхийлэх, төөрөлдүүлэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тараах, олон нийтийг нийгмийн эмх замбараагүй байдалд уриалах зэрэг нийгмийн хэв журам, улс орны болон иргэдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус хорооноос үүрэн холбооны үйлчлэгчидтэй хамтран дараах ажлыг зохион байгуулж байна..

Үүрэн холбооны оператор компаниудаас дугаар авахдаа хувийн мэдээлэл буюу регистрийн дугаараар бүртгүүлээгүй хэрэглэгчдийг бүртгэлжүүлэх ажлыг хийдэг боловч бүртгүүлээгүй хэрэглэгчид байсаар байна.

Ази, Европын дээд түвшний  уулзалт /ACEM/-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд бүртгэлгүй хэрэглэгчийн дугаараас бусдыг гүтгэх, заналхийлэх, төөрөлдүүлэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тараах, олон нийтийг нийгмийн эмх замбараагүй байдалд уриалах зэрэг нийгмийн хэв журам, улс орны болон иргэдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус хорооноос үүрэн холбооны үйлчлэгчидтэй хамтран дараах ажлыг зохион байгуулж байна.

  1. Үүрэн холбооны үйлчлэгч компаниуд хэрэглэгчийн бүртгэлд бүртгэгдээгүй дугаарт тухай богино үсэгт мэдээлэл хэрэглэгчид илгээж 2016 оны 06 дугаар сарын 25-ны дотор албан ёсоор бүртгэлжүүлэх
  2. Дээр дурдсан хугацаанд бүртгүүлээгүй дугаартай хэрэглэгчийн үйлчилгээг хязгаарлах  хүртэл арга хэмжээг авч ажиллах

Иймд хэрэглэгч та дурдсан хугацаанд өөрийн дугаараа хамаарах үүрэн холбооны үйлчлэгч компанид бүртгүүлнэ үү.  


ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО 

www.hunnu.mn