богино мэдээ New

“UB DANCE FESTIVAL-2016” олон улсын бүжгийн тэмцээн Ням гарагт Чингисийн талбайд болно

Энэ жилийн фестивальд Япон, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бүжгийн хамтлагууд оролцох юм. Фестивалийн үеэр дараах тэмцээн болно. Үүнд: Хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах .

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB DANCE FESTIVAL-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ 06 дугаар сарын 19-ний өдөр буюу ням гарагт 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. 

Энэ жилийн фестивальд Япон, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бүжгийн хамтлагууд оролцох юм. Фестивалийн үеэр дараах тэмцээн болно. Үүнд:

  • Хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах

  • 1vs1 бүх төрлийн гудамжны бүжгийн аварга шалгаруулах

  • Graffiti, гудамжны урлагийн аварга шалгаруулах

  • Parkour & Freerunning, Extreme sport-н аварга шалгаруулах

  • Гадаад DJ Zesty-н сэт тоглох

  • Олон улсын бүжигчдийн үзүүлбэр болон сургалт

  • Сошиал бүжгийн үзүүлбэр болон сургалт

  • Backyard label-н тоглолт зэрэг өргөн хүрээг хамарсан бүтэн өдрийн арга хэмжээ болно.

Мөн тус фестивальд

  • DESANT /BACKYARD/

  • JACOOL MVP /BACKYARD/

  • RATABUZZ /BACKYARD/

  • THUNDER

  • BBOY TAISUKE, LOCKING MONG, DJ ZESTY

  • DON

  • TNMC

  • МОНГОЛЫН PARKOUR & FREERUNNING ХОЛБОО

  • UP CREW /Өвөр Монгол/

  • POLARIS DANCE SCHOOL

  • МОНГОЛЫН САЛСА БҮЖГИЙН ХОЛБОО зэрэг байгууллагууд оролцоно гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

www.buzznews.mn