богино мэдээ New

Ялаа хоолон дээр суусны дараа юу болдог вэ?

Ялаа хоолон дээр суусны дараа маш их хэсжээний бактери ... .

Эрдэмтэд ялаа нь жоомноос хэд дахин илүү бактери тарааж явдаг болохыг судалж тогтоожээ. Ялаа идэхдээ зажилдаггүй учраас эхлээд идэх зүйлрүүгээ нулимж байгаад дараа нь түүнийгээ буцаан сорж авч хооллодог. Тэд ялгадас, хог, үхсэн амьтны сэг дээр суусны дараа шүлс, үсэрхэг хөлийнхөө ширхэг бүхэнд бактери тээж явдаг. Хэрэв хоолон дээр ялаа суусан бол тэр бүх бохир, бактери хүний биед шууд дамжин орж ирэх боломжтой болж гэсэн үг.  Тэдний нулимж үлдээсэн хэсэгт маш олон бактери байдаг тул буцааж сорж аваагүй шүлс хүний биед орж өвчлүүлэх боломжтой. Тиймээс аль болох хоолон дээрээ ялаа суулгахгүй байхыг хичээх хэрэгтэй судлаачид гэж зөвлөж байна.