богино мэдээ New

“Сайн хувьцаа”-арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ

"Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 311 дугаар тогтоол, дагалдах журмыг баталж, 6-р сарын 13-ны өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа билээ..

2016 оны 06-р сарын 9-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 311 дугаар тогтоол, дагалдах журмыг баталж, 6-р сарын 13-ны өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа билээ.Энэхүү тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн 322 ширхэг хувьцааг худалдах хүсэлт гаргасан, 18 нас хүрээгүй иргэдээс хувьцааг нь багцаар нь 300,426 төгрөгөөр Засгийн газар шууд  буюу арилжааны банкуудаар дамжуулан худалдан авах хүсэлт авч эхэлсэн.Засгийн газрын энэхүү гэнэтийн шийдвэр нь үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд төдийгүй үнэт цаасны арилжаанд  идэвхитэй оролцдог иргэд хөрөнгө оруулагчдын гайхшрал бухимдлыг төрүүлж байна.Энэхүү “Сайн хувьцаа” арга хэмжээ нь Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжийг өөрчилөн зөрчиж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар үнэт цаасны зах зээлийн зохицуулалт, бусад хууль тогтоомж, хөрөнгийн зах зээлийн тогтолцооны зарчмыг зөрчиж буйд мэргэжлийн байгууллагууд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж буйгаа илэрхийллээ.