богино мэдээ New

Жүжигчин Б.Даваажав 13 хүний амь насыг аварчээ

2016 оны 3 дугаар сарын 3-наас 04-нд шилжих шөнө болсон байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурганы үеэр өөрсдийн амь биеийг үл хайхран автомашин нь эвдэрч, хээр саатсан 13 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Эдгээр иргэдээс 3 жирэмсэн хүн, 2 хүүхэд явж байжээ..

Монголын хошин урлагийн Комеди театрын захирал Б.Даваажав, өөрийн жолооч болох Е.Хишиг-Эрдэнийн хамт Архангай аймгийн Хангай суманд тоглолт хийж явах үеэрээ буюу 2016 оны 3 дугаар сарын 3-наас 04-нд шилжих шөнө болсон байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурганы үеэр өөрсдийн амь биеийг үл хайхран автомашин нь эвдэрч, хээр саатсан 13 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Эдгээр иргэдээс 3 жирэмсэн хүн, 2 хүүхэд явж байжээ.

Эр зориг гарган олон иргэдийн амь насыг аварсан тэднийг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнасныг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар өнөөдөр гардууллаа.

Эх сурвалж: www.unuudur.mn