богино мэдээ New

Эрүүгийн цагдаагийн газраас 150 хүнтэй холбоотой зөрчил илрүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 117 иргэнтэй холбоотой 160 сая төгрөг, Эрүүгийн цагдаагийн газраас 150 хүнтэй холбоотой 240 сая, Үндэсний аудитын газраас 148 хүнтэй холбоотой 114 сая төгрөгийг нас барснаас хойш харилцах данс руу нь шилжүүлүүлсэн болохыг тогтоожээ. .

   Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

       Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний аюудитын газар зэрэг байгууллагуудаас оршуулгын тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар дараалсан зургаан удаагийн шалгалт явуулжээ. Шалгалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 117 иргэнтэй холбоотой 160 сая төгрөг, Эрүүгийн цагдаагийн газраас 150 хүнтэй холбоотой 240 сая, Үндэсний аудитын газраас 148 хүнтэй холбоотой 114 сая төгрөгийг нас барснаас хойш харилцах данс руу нь шилжүүлүүлсэн болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, талийгаач болсон хойно тухайн хүний данс руу мөнгө шилжиж байсан хоёр үндсэн шалтгаантайг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Мэндбаяр хэллээ.

Тэрбээр "Нэгдүгээрт, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан. Хоёрдугаарт, нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсан. Энэ хоёр асуудлаас үүдэлтэй гэх дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байна гэсэн үг. Энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн" гэлээ.