богино мэдээ New

“Цуурын олон улсын наадам-симпозиум” боллоо

БСШУЯ, Соёлын өвийн төв, “Хүннү цуурчдын холбоо” хамтран “Цуурын олон улсын наадам-симпозиум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. .

БСШУЯ, Соёлын өвийн төв, “Хүннү цуурчдын холбоо” хамтран  “Цуурын олон улсын наадам-симпозиум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. 

Монгол цуур хөгжмийн уламжлалт урлагийг устах аюулаас сэргийлж, хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сургах, судлах, сурталчлах, цуурдах урлагийн уламжлалыг сэргээж, түгээн дэлгэрүүлэхэд төрөөс санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор 2014 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол цуур” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд энэхүү олон улсын наадам-симпозиумыг зохион байгуулсан юм.

Наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгарын орон, ОХУ-ын Тува Улс, манай улсын зарим аймгаас ирсэн 40 гаруй цуурч, судлаач оролцон, 10 гаруй судлаач илтгэл тавилаа.

Эх сурвалж: У.Баярсайхан /www.mnb.mn/