богино мэдээ New

Нэр дэвшигчдийн өнгө

Энэ жилийн трэнд өнгө цэнхэр бололтой. Учир нь батламж гардаж авч буй нэр дэвшигчдийн дийлэнх нь цэнхэр өнгийн дээл хувцасаар гоёсон байлаа. Хамгийн анх дуучин Нара цэнхэр өнгийн хослолоор имижээ болгож байсан. .

Энэ жилийн трэнд өнгө цэнхэр бололтой. Учир нь батламж гардаж авч буй нэр дэвшигчдийн дийлэнх нь цэнхэр өнгийн дээл хувцасаар гоёсон байлаа. Хамгийн анх дуучин Нара цэнхэр өнгийн хослолоор имижээ болгож байсан. Тэрбээр хөх өнгийн хослолоор гадаад төрхөө тодорхойлж, “Надад үүнээс өөр хослол байхгүй” хэмээн олны анхаарлыг татсан.  

Харин тэрбээр батламж гардах үеэрээ цэнхэр хослолоо сольж, цэнхэр өнгийн орчин үеийн хийцтэй дээлээр гангарсан байлаа. Энэ өнгө ганцхан Нарад ч гэлтгүй бусад нэр дэвшигчдэд тун их таалагдсан бололтой. Ялангуяа эмэгтэй нэр дэвшигчид цэнхэр өнгийн хувцасаар жигдэрчээ. Тухайлбал, МАН-аас нэр дэвшиж байгаа Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Д.Атармаа нар хөх өнгийн хувцсаар гангарсан байв. Мөн ийм өнгийн хувцастай эрчүүд ч цөөнгүй харагдаж байлаа.

Г.Уянга

Buzznews.mn