богино мэдээ New

Л.Цандэлэг хувийн тоглолт хийж эхэллээ

Багийн нөхөд нь ийн дургүйцэх нь ч аргагүй. Намын нэг нөхөр нь дэвшиж чадаагүйдээ хорсож өөрсдийнхөө талаар сөрөг гэмээр мэдээлэл цацах нь бусад нэр дэвшигчийнх нь хувьд том тушаа, саад болох юм. Товчхондоо гишүүд нь хэр ам султай, бодлогогүй байна төдий чинээ нам нь ялагдах хаалга руу дөхнө. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

     АН-ын зарим гишүүд багийн тоглолтоосоо гарч намаа нухчиж эхлэв бололтой. Өөрөөр хэлбэл, намын бодлогоор тойрогт нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан Л.Цандэлэг нарын хүмүүс намын дарга З.Энхболддоо гоморхож эхэлжээ. Тодруулбал, "...Гэтэл 23:00 цагийн орчимд намын дарга бие хамгаалагч нартайгаа их л сүртэй гэнэт орж ирсэн. Шууд шүүхийн тогтоол уншиж байгаа юм шигч барьж орж ирсэн цаасан дээрээсээ бүх тойрогт зоосон хүмүүсийг нэрлээд явсан" гэх мэтээр намынхаа зарим дотоод асуудлуудын талаар олон нийтэд мэдээлж эхлэв. АН-ын гишүүд түүний талаар ам муутай байна. Багийн нөхөд нь ийн дургүйцэх нь ч аргагүй. Намын нэг нөхөр нь дэвшиж чадаагүйдээ хорсож өөрсдийнхөө талаар сөрөг гэмээр мэдээлэл цацах нь бусад нэр дэвшигчийнх нь хувьд том тушаа, саад болох юм. Товчхондоо гишүүд нь хэр ам султай, бодлогогүй байна төдий чинээ нам нь ялагдах хаалга руу дөхнө. 

   Л.Цандэлэгийн хувьд "Шим" группын захирал. Мөн Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан эрхлэгчдин холбооны тэргүүни албатай нэгэн. Өнгөрсөн хугацаанд "Тариаланчид хэцүү байна, ингэлээ, тэглээ" гэж нэлээд тэмцсэн хүн.