богино мэдээ New

Хоёр Солонгос буудалцлаа

Өмнөд Солонгосын цэргийнхэн Хойд Солонгосын тавьсан минанд дэлбэрсний дараа буюу 11 жилийн өмнөөс хил дээрээ чанга яригч ажиллуулж эхэлсэн юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тэрхүү чанга яригчийг Пхеньян унтраахыг шаардаж, үүнийг биелүүлэхгүй бол тодорхой эсэргүүцэл үзүүлнэ хэмээн мэдэгдсэн байна..

Хоёр Солонгосын буудалцааныг өчигдөр БНАСАУ-ыг эхлүүлж, хариуд нь  Өмнөд Солонгос их буугаар буудсан гэж "Ренхап" агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын хил дээрх чанга яригчийн зүг Хойд Солонгос буудсаны дараа хилийн тосгоны хүсмүүсийг Сөүл рүү нүүлгэж, Хойд Солонгосын зүг хэдэн арван пуужингаар хариу барьжээ.

Талууд тэр даруйдаа цэргийн хүчээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан гэх мэдээлэл байгаа бөгөөд Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр яаралтай хуралдаан хийжээ.

Өмнөд Солонгосын цэргийнхэн Хойд Солонгосын тавьсан минанд дэлбэрсний дараа буюу 11 жилийн өмнөөс хил дээрээ чанга яригч ажиллуулж эхэлсэн юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тэрхүү чанга яригчийг Пхеньян унтраахыг шаардаж, үүнийг биелүүлэхгүй бол тодорхой эсэргүүцэл үзүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР