богино мэдээ New

Борц авч явсан монгол эмэгтэйг Шинэ Зеландад саатуулжээ

Гар тээшиндээ үхрийн борц хийж Шинэ Зеландад нэвтрэх гэсэн монгол эмэгтэйг нисэхийн шалган дээр саатуулсан байна. Учир нь албаныхан түүнийг борц авч Шинэ Зеландад нэвтрэхийг зөвшөөрөөгүй байна. .

Гар тээшиндээ үхрийн борц хийж Шинэ Зеландад нэвтрэх гэсэн монгол эмэгтэйг нисэхийн шалган дээр саатуулсан байна. Учир нь албаныхан түүнийг борц авч Шинэ Зеландад нэвтрэхийг зөвшөөрөөгүй байна. 

Шинэ Зеландын Оклэндийн нисэх буудалд газардах үед нь бүсгүйн гар тээшинд борцноос гадна бяслаг байсан аж. Монгол бүсгүй англиар ярьж чаддаггүй тул охин нь түүнийг ямар бараа авч яваа тухай зурвас өгч явуулсан байна. 

“Тэр эмэгтэй Монголоос хүнс авчирсан. Гэсэн ч бид түүний энэ хүнсийг Шинэ Зеландад оруулах зөвшөөрөл олгох боломжгүй. Түүний авч яваа хүнс малын хөнөөлт өвчин тээж яваа байж ч мэднэ” гэж Оклендийн нисэх буудлын албаны хүн ярьжээ. 

Мөн Монгол Улсад шүлхий өвчин түгээмэл байдаг тухай ярьсан бөгөөд, “Энэ нь Шинэ Зеландын аюулгүй байдлаа хамгаалж байгааг харуулах мессеж” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Э.Лхавга /www.time.mn/