богино мэдээ New

Таван цулын ач тус

1. Үхэр, хонины бөөр. Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлүүлдэг юм. Өмнө нь бас өндөгний шарны тухай постнд гарсан. Мөн төмөрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрхи бөөр чиний дотор байгаа бөөрнд маш их нэмэр болно гэнэ..

1. Үхэр, хонины бөөр. Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлүүлдэг юм. Өмнө нь бас өндөгний шарны тухай постнд гарсан. Мөн төмөрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрхи бөөр чиний дотор байгаа бөөрнд маш их нэмэр болно гэнэ.

2. Зүрх. Үхрийн зүрх нь Магни болон Таурин бодисны склад гэнэ шүү базарваань. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22% иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхээр өргөл бариад байхыг барууны нэрт диетологчид зөвлөөд байна.
3. Үхрийн годон. Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжирхаар.... за за чи өөрөө гадарлаж байгаа байлгүй дээ. Хэрвээ найз охиноо эсвэл эхнэрээ happy байлгая гэж бодож байвал годон идээд байждээ. Эсвэл эхнэрүүд нөхрүүдээ үүгээр түлхүү хооллох хэрэгтэй юм байна.
4. Үхрийн элэг. Чи шинэ элэг шилжүүлэн суулгах гэж бодож суух хооронд хуучин элгээ бас өөд нь татаад авах хэрэгтэй. Үүний тулд бярууны элэг хамгийн сайн байдаг гэнэ. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ "глутатионы коньюгаци" (ёой, алдаагүй бичсэн шүү) гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна шүү. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шарж идэхийг надаар заалгахгүй байх гэж бодож байна.
5.Магадгүй чиний аманд өөр хэл орж ирсний дараа өчнөөн микроб үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр. Хэлнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир чиний дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.

Эх сурвалж: FB /minii eruul mend/ хуудас