богино мэдээ New

Монгол иргэний цогцос мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна

ОХУ-ын Буриад улсын Цагаан усун суманд орших Сэлэнгэ голын ойролцоогоос үл таних хүний цогцос олджээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр тус сумын иргэн Сэлэнгэ голын дундах аралын орчим үл таних хүний цогцос байхын харж, цагдаад мэдэгдсэн байна..

Эх сурвалж: Ж.МАРАЛ /www.medee.mn/

ОХУ-ын Буриад улсын Цагаан усун суманд орших Сэлэнгэ голын ойролцоогоос үл таних хүний цогцос олджээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр тус сумын иргэн Сэлэнгэ голын дундах аралын орчим үл таних хүний цогцос байхын харж, цагдаад мэдэгдсэн байна. Мөрдөн байцаагчид тэндээс ази царайтай 35 орчим насны эрэгтэй хүний цогцсыг олсон байна.  Одоо таних ажиллагаа явагдаж байгаа бөгөөд урьдчилсан мөрдөн байцаалтаар живсэн хүн Монголын иргэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Учир нь, тэр хүний биед ямар нэг бичиг баримт байгаагүй, харин монгол цагаан толгойтой гар утас олджээ. Цогцос олдсон газраас Монголын хил хүртэл 20-иод км-ын зайтай аж. Гадуураа хар хүрэмтэй, дотроо хар өнгийн футболктай, саарал жийнс, хүрэн спортын гуталтай байсан аж. Энэ талаар ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн мэдээлснээр “Одоогоор яг монгол хүн гэж тогтоогоогүй. Цогцсыг таних хяналт, шинжилгээний ажил явагдаж байгаа” гэжээ.