богино мэдээ New

Хүүхдүүд нь аавыгаа хөнөөж, шатаасан байжээ

Тэгвэл талийгаачийг түүний хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн хөнөөсөн болохыг илрүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Сэжигтэнүүд ”Аав архи байнга уудаг. .

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Булгийн тохой буюу Шувуун Фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон бөгөөд талийгаачийг хэн болохыг тогтоож, сэжигтэнг бартвчилсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл талийгаачийг түүний хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн хөнөөсөн болохыг илрүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв. 

Сэжигтэнүүд ”Аав архи байнга уудаг. Архи уух болгондоо агсам согтуу тавьж, гэрийнхнээ зоддог. Хэрэг гардаг өдөр мөн л агсам тавиад ээжийг зодчихсон байсан тул хутгалчихсан юм. Нэг мэдсэн аав амьсгал хураачихсан байсан. Ингээд бид хоёр нийлж цогцсыг шатаагаад Шувуун фабрикт машинаар аваачиж хаясан” хэмээн анхан шатны мэдүүлэгтээ өгүүлжээ.

Эх сурвалж: www.hunnu.mn