богино мэдээ New

Төлбөрөө нэмсэн сургуулиудыг шалгана

"Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хоёр зөрчил илэрсэн. Зорчигч тасалбараа үрэгдүүлсэн, бохирдуулсан тохиолдолд үнийг нь хоёр дахин нугалж авсан, тухайн иргэнд мэдэгдэлгүйгээр цай, кофены мөнгө нэмсэн тохиолдол гарсан..

         Засгийн газраас 2016 оныг "Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан ШӨХТГ хэд, хэдэн башууллагын үйл ажиллагааг хянаж, шалгажээ. Үүнийхээ үр дүнгийн талаар тус газрын дарга Д.Мөнхтөр мэдээлэв. Тэрбээр "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хоёр зөрчил илэрсэн. Зорчигч тасалбараа үрэгдүүлсэн, бохирдуулсан тохиолдолд үнийг нь хоёр дахин нугалж авсан, тухайн иргэнд мэдэгдэлгүйгээр цай, кофены мөнгө нэмсэн тохиолдол гарсан. Тиймээс тус байгууллагад шаардлага хүргүүлсний үр дүнд дээрх зөрчлүүдийг арилгасан” гэв. Мөн ЗТЯ-наас тэдний тавьсан шаардлагыг хүлээн авч, сайдын журамд өөрчлөлт оруулахаа мэдэгджээ.

Түүнчлэн шатахууны үнэ нийслэлд 160, орон нутагт 360 төгрөгөөр тус бүр буурсан тул өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хямдруулах ёстой үзэн, хяналт, шалгалт  эхлүүлээд байгаа аж. Их,  дээд сургуулиудад сургалтын төлбөрөө нэмэх гэж байгаа бол энэ хичээлийн жилд багтаан олон нийтэд зарла” гэсэн албан шаардлага хүргүүлжээ. Харин их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх тухай ШӨХТГ болон олон нийтэд мэдэгдээгүй байна. Тиймээс 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэхгүй гэж ойлгож байгаа гэнэ.

Хэрэв намар төлбөр нэмнэ гэвэл сургуулиудыг хянаж, шалгахаа мэдэгддээ. Банкууд ипотек болон аливаа төрлийн зээл олгохдоо тухайн иргэнд өөрийн сонгосон даатгал, нотариатыг хүчээр тулгадгийг илрүүлжээ. Тухайн хүнд өөрийн дураар даатгал, нотариатаа сонгох эрх олгохгүй байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж буй үйлдэл. Тиймээс банкуудыг нэг сарын хугацаанд зөрчлөө арилгахыг шаарджээ. Мөн эмнэлгүүдэд шаардлага хүргүүлсэн байна. Учир нь эмнэлгүүд Хэрэглэгчийн тухай хуульд заасан бараа, бүтээгдэхүүний үнэн, бодит байддыг иргэдэд хүргэх үүргээ биелүүлээгүй аж.

Эх сурвалж: www.hunnu.mn