богино мэдээ New

М.Даваажаргал хосгүй амжилтын эзэн боллоо

Мэргэжлийн сүмо бөхийн 2016 оны тавдугаар сарын Нацү башёд Их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал нэг ч уналгүй, 15 даваатай тэргүүлж, Японы Эзэн хааны цомыг 37 дахь удаагаа хүртсэн хосгүй амжилтын эзэн болов. Тэрбээр энэ башёгийн хоёр дахь өдөр 880 дахь даваагаа авч, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийн амжилтыг эзэмших болсон. .

Эх сурвалж: www.hunnu.mn

Мэргэжлийн сүмо бөхийн 2016 оны тавдугаар сарын Нацү башёд Их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал нэг ч уналгүй, 15 даваатай тэргүүлж, Японы Эзэн хааны цомыг 37 дахь удаагаа хүртсэн хосгүй амжилтын эзэн болов. Тэрбээр энэ башёгийн хоёр дахь өдөр 880 дахь даваагаа авч, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийн амжилтыг эзэмших болсон. Манай бусад хоёр аваргын хувьд энэ башёд Харүмафүжи 10, Ананд 11 давлаа. Японы мэргэжлийн сумо бөхийн дээд буюу Макүүчи зиндаанд хамгийн олон түрүүлсэн түүхэн амжилтыг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр 893 түрүү хүртэж хол тасархай тэргүүлж байна. Түүний араас Кайо 879, Чиёнофүжи 807, Китаноүми 804, Тайхо 746 түрүүлсэн амжилтаар тус тус удаалж байгаа юм. 2015 оны нэгдүгээр сард Хакүхо М,Даваажаргал аварга дээд зиндаанд 33 дахь удаагаа түрүүлж, 1700 жилийн түүхэнд эвдэгдээгүй амжилтыг эзэмших болсон бөгөөд өнөөдөр түрүүгээ 37 болгож бүх цаг үеийн хосгүй амжилтын эзэн болоод байна. Мөн нэг ч уналгүй 15 давж түрүүлсэн башёгийн тоогоор бүх цаг үеийн сумочдын нэгдүгээрт орж байгаа төдийгүй дараалсан түрүүнийхээ тоогоор 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн хамт нийт сумочдын тэргүүнд бичигдэж байна.