богино мэдээ New

Яаралтай тодотгол хийж цалин нэмэхийг шаардлаа

Tөсвийн тодотголыг яаралтай хийж улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлж эдийн засгийн хүндрэлээс учирч буй хүнд ачаа дарамтыг багасгахыг МҮЭ-ийн холбооноос дахин шаардаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв..

Төсвийн тодотголыг яаралтай хийж улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлж эдийн засгийн хүндрэлээс учирч буй хүнд ачаа дарамтыг багасгахыг МҮЭ-ийн холбооноос дахин шаардаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх хөрөнгийн эх үүсвэрийг 2015 оны улсын төсөвт тусгасан хэдий ч өнгөрсөн онд хэрэгжээгүй 2016 оны улсын төсвийн эхний тодотголд тусган нэмэгдүүлэх үүргийг Засгийн газар хүлээсэн боловч өнөөг хүртэл төсвийн тодотгол хийхгүй хойшлуулсаар УИХ-ын сонгуультай золгох гэж байгаад МҮЭ-ийн холбоо, иргэд хөдөлмөрчид бухимдалтай, хууран мэхэлсэн хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна.


Сонгууль болох асуудал уг асуудалтай огт хамааралгүй, төрийн ажил тасралтгүй явагдаж, олон түмний тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь УИХ, Засгийн газрын сонгогч иргэдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцоллоо.

Г.Уянга

Buzznews.mn