богино мэдээ New

Номин констракшн Ривер гарден хотхон

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд байрладаг.


       “Номин Констракшн энд Девелопмент групп” ХХК –ний хэрэгжүүлэн дуусаж буй “River Garden” төсөл нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд нийт 7.5 га  газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй  Таун хаус, Пент хаус, 6-15 давхар орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн Монголын №1 ногоон хотхон юм. Оршин суугчдаа өвөл зуны аль ч цагт тав тухтай байлгах үүднээс барилгуудын зоорийн давхарт нийт 620 ширхэг дулаан зогсоол ба 250 ширхэг ил зогсоолтой. Хотхоны нийт талбайн 75%-с багагүй талбайд 15 төрлийн мод, бут, сөөг, зүлгийн гайхалтай хослол бүхий ногоон байгууламж, хоорондоо хүрхэрээгээр холбогддог 2 түвшиний нуур, нуурын эрэг дээр салхилан суух сандал, саравч, зөөлөн хучилттай хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөг, газрын теннис зэрэг спорт комплекс талбай зэргийг цогцоор нь шийдэж оршин суугчдынхаа тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцлийг бүрдүүлсэн.

 

       “RIVER GARDEN Хотхоны байршлын давуу тал

• Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд байрладаг

• Авто зам дэд бүтцийн таатай бүсэд байрлада

• Амралт чөлөөт  цагаа өнгөрүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, Цэнгэлдэх хүрээлэн, Зайсан толгой, Sky Resort зэрэг газруудтай ойр 

• Хотын төвөөс ердөө 3 км зайтай оршдог

• Хүн амын нягтаршил бага, цэвэр агаартай, чимээ шуугиангүй нам гүм тайван амгалан орчинтой.