богино мэдээ New

Ууль шувууг буудахаар цэнэглсэн буу хүүгийнх нь аминд хүрчээ

Ууль гэдэг шувуу муу ёрыг зөгнөдөг хэмээн үздэг учраас Монголчууд гэрийн ойролцоо малын хотонд ууль дуугарахыг муу ёр дуудлаа хэмээн буу буудаж их чимээ гарган үргээдэг зарим тохиолдолд түүнийг буудан хөнөөдөг билээ. .

Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул багын нутагт ах дүү хоёр буугаар тоглож байгаад дөрвөн настай дүү нь өөрийгөө буудаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Уг хэргийг цагдаагын байгууллага шалгаж түүний долоон настай ах нь буугаар тоглож байгаад сум алдсаныг тогтоожээ. Уг бууг гэрийн эзэн малын хот эргэж дуугардаг ууль шувууг буудахаар цэнэглэж тавьсан нь хүүгийнх нь аминд хүрсэн аж.

Ууль хэмээх уг шувуу муу ёрыг зөгнөдөг гэж үздэг учраас монголчууд гэрийн ойролцоо малын хотонд ууль дуугарахыг муу ёр дуудлаа хэмээн буу буудаж их чимээ гарган үргээдэг, зарим тохиолдолд түүнийг буудан хөнөөдөг байжээ. 

Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн газраас галт зэвсгийг хүүхэдтэй ойр ил байлгахгүй мөн сум замгийг нь шалган, Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу хадгалах ашиглахыг анхааруулж байна.