богино мэдээ New

Нөөцийн мах худалдаж эхэллээ

Засгийн газар “Мах хөтөлбөр” баталж, Хөгжлийн банк нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. .

Сэтгүүлч Н.Амаржаргал

    Засгийн газар “Мах хөтөлбөр” баталж, Хөгжлийн банк нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ хүрээнд “Баатрууд тэнгэр”, “Мах Импекс” зэрэг компанид жилийн 12.5 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгож эхлээд байгаа юм. Энэ жил махны нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд 2013-2015 онд долоон компанид 198 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 40 гаруй мянган тн нөөцийн мах бэлтгэн боловсруулсан аж. Энэ жилийн хувьд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын долдугаар сар хүртэлх хэрэгцээнд зориулан батлагдсан борлуулалтын цэг, дэлгүүрүүдээр тогтвортой үнээр худалдах аж. Үнэ нь өнгөрсөн оныхоос кг тутамд 300 төгрөгөөр хямд байгаа гэнэ.