богино мэдээ New

Мэргэжлийн халз тулаан маргааш АСА циркт болно

Мэргэжлийн боксын дэлхийн гурван удаагийн аварга, “Mongolian warior” дэлхийд алдаршсан Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнүрэв, тив дэлхийд амжилт гаргаж буй шилдэг тамирчдын халз тулаан болох юм. .

    Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ   

   “WOW-2016” мэргэжлийн тамирчдын олон улсын хэмжээний халз тулаан маргааш 18:00 цагаас Улаанбаатар хотноо АСА циркт болох гэж байна. Мэргэжлийн боксын дэлхийн гурван удаагийн аварга, “Mongolian warior” нэрээр дэлхийд алдаршсан Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнүрэв, тив дэлхийд амжилт гаргаж буй шилдэг тамирчдын халз тулаан болох юм. Энэхүү халз тулаан нь мэргэжлийн түвшинд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Тэмцээний үеэр боксын төрөлд нэг тулаан  болох бол кикбоксын төрөлд дөрөв, холимог тулааны төрөлд гурав болох ажээ.  Гэхдээ хамгийн “Супер тулаан” нь Мэргэжлийн боксын WBC, WBF-ийн тулааны дэлхийн аварга МУГТ Ч.Цэвээнпүрэв болон Дархан-Уул аймгаас ирж оролцож байгаа ОУХМ А.Мөнхбаатар нарын дунд болох аж. Үүнээс гадна АНУ-д бэлтгэл хангалтаа хийж, тэндээ хэд хэдэн тэмцээнд оролцсон Б.Түвшинбилэг Ө.Баярмандахтай халз тулна. Мөн залуу тамирчдаас С.Сүхболд, Б.Даваажамцтай, н.Мөнхбаяр, н.Оюунболдтой тус тус халз тулна. Ийнхүү өнөө цагийн хамгийн шилдэг тулаанчид энэ үеэр цугларч, жин жиндээ Улсын аварга хэн бэ гэдгээ үзэх юм.

Тулааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88111091 дугаараас авч болох юм байна.