богино мэдээ New

Мисс Ч.Содтуяа охиныхоо овог нэрийг хүртэл сольжээ

Загвар өмсөгч А.Чингүүнтэй ханилж Ч.Содонгоо хэмээх хөөрхөн охин төрүүлж өгсөн мисс Ч.Содтуяа богинохон настай гэр бүлийн амьдралдаа тийм ч сэтгэл хангалуун байгаагүй гэдгээ хэвлэлд дэлгэсэн удаатай. Чамгүй хэрүүл маргаан дагуулсан тэдний салалт хэвлэлийн дуулианаар үргэлжилж, олны танил хосууд хоёр тийш болсон хойноо ч төдийлөн тайвширч чадаагүй гэлцдэг..
 

С.Цахиур

www.zone.mn

Загвар өмсөгч А.Чингүүнтэй ханилж Ч.Содонгоо хэмээх хөөрхөн охин төрүүлж өгсөн мисс Ч.Содтуяа богинохон настай гэр бүлийн амьдралдаа тийм ч сэтгэл хангалуун байгаагүй гэдгээ хэвлэлд дэлгэсэн удаатай. Чамгүй хэрүүл маргаан дагуулсан тэдний салалт хэвлэлийн дуулианаар үргэлжилж, олны танил хосууд хоёр тийш болсон хойноо ч төдийлөн тайвширч чадаагүй гэлцдэг.

Харин экс нөхөр нь баян айлд хүргэн ороод хоёр жилийн өмнө Ч.Чин-Үнэн нэртэй хөөрхөн хүүгээ тэвэрсэн бол, мисс Ч.Содтуяа өдийг хүртэл хэн  нэгэнтэй албан ёсоор ханилж суугаагүй бөгөөд Ч.Содонгоо охиноо загварын тайзнаа уруу татаж яваа. Хайр дурлал, хувийн амьдралаа чандлан нууцалж явдаг мисс бүсгүй охиныхоо аавтай нэг ч удаа уулзаагүй бөгөөд саяхан овог нэрийг нь хүртэл солиулсан гэнэ шүү.

Аавыгаа өвчсөн мэт дуурайсан царайлаг охиноо олон улсын загварын шоунд оролцуулахаар зэхэж буй тэрбээр танилцуулах хуудсан дээр нь С.Содонгоо хэмээн бичиглэсэн нь олны овоо хараанаас мултарсангүй. Охиныхоо овгийг солиулж, өөрийнхөө нэрээр овоглож эхэлсэн мисс Ч.Содтуяагийн энэхүү сонголтыг ойр дотныхон нь ихэд дэмжиж буй аж. Учир нь, загвар өмсөгч А.Чингүүн мисс бүсгүйгээс салснаас хойш охинтойгоо ганц ч удаа уулзах гэж ирээгүй гэнэ лээ.