богино мэдээ New

Туульч Б.Авирмэдийн нэрэмжит туулийн наадам болно

Түрүүлсэн туульч зургаан сая төгрөг хүртэх тус наадмыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёлын өвийн төв зэрэг байгууллагуудаас зохион байгуулж байгаа аж..

         Монгол Улсын төрийн соёрхолт, Урианхайн нэрт туульч Баатарын Авирмэд агсаны 80 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд туульчдын наадам зохион байгуулагдах гэж байна. Түрүүлсэн туульч зургаан сая төгрөг хүртэх тус наадмыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёлын өвийн төв зэрэг байгууллагуудаас зохион байгуулж байгаа аж. Мөн энэ үеэр Б.Авирмэд гуайн хайлж байсан тууль, бусад өвийн талаарх эрдэм шинжилгээний хурал болох юм. Наадмын удирдамжыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Б.Энх-Эрдэнэ

 

БАТЛАВ.        БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД                                                                  Л.ГАНТӨМӨР

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛТ ТУУЛЬЧ БААТАРЫН АВИРМЭДИЙН НЭРЭМЖИТ ТУУЛИЙН НААДМЫН УДИРДАМЖ

2015.04.10

Нэг. Зорилго

Засгийн газрын «Монгол тууль» үндэсний хөтөлбөрт тусгасны дагуу Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэд (1935-1998)-ийн мэндэлсний 80 насны ойг тохиолдуулан алдар гавьяаг мөнхжүүлэх, урын сан, дэг сургуулийнх нь онцлогийг судлан сурталчлах, хойч үед өвлүүлэх ажлын хүрээнд монгол туулийн амьд уламжлалыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, туульчдын залгамж үеийг бэхжүүлэхэд наадмын зорилго оршино.

Хоёр. Зохион байгуулагч:

  1. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам
  2. Ховд аймгийн Засаг даргын тамгын газар
  3. Соёлын өвийн төв
  4. Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн

Гурав. Хамрах хүрээ:

  1. Монгол туулийг өвлөн уламжлагчид (багш, шавь);
  2. Монгол туулийн судалгаа шинжилгээ, сургалт эрхэлдэг мэргэжлийн байгууллага, судлаачид;
  1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн засаг захиргаа, соёлын байгууллагууд;
  2. Ард иргэд, төрийн бус байгууллагууд.

Дөрөв. Хугацаа: 2015. 06. 27 – 2015. 07. 01.

Тав. Наадмын хөтөлбөр:

      2015 оны 06 дугаар сарын 27. Ховд аймгийн Дуут сум.

  1. Туульч Баатарын Авирмэдийн дурсгалд зориулсан хөшөөний нээлт.
  2. «Туульч Баатарын Авирмэдийн урын сан судлал» эрдэм шинжилгээний бага хурал.

2015 оны 06 дугаар сарын 29-30. Ховд аймаг, Жаргалант сум.

  1. Монгол Улсын Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн нэрэмжит монгол туулийн наадам.

2015 оны 07 дугаар сарын 01. Ховд аймаг, Жаргалант сум.

  1. Монгол Улсын Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн нэрэмжит монгол туулийн наадам, цуурч П.Наранцогтын нэрэмжит цуурын үзлэгийн хаалтын нэгдсэн тоглолт.

Зургаа. Монгол туулийн наадамд оролцсон туульчдыг шалгаруулах журам

1. Оролцох хүмүүс

      Монгол тууль хайлах урлагийг эзэмшсэн нийт ардын авьяастан оролцоно. Оролцох хүмүүс мэдүүлгээ 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс  өмнө Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Боловсрол соёлын газарт (лавлах утас: 99206975) ирүүлсэн байх, мөн ichfr@monheritage.mn цахим хаягаар ирүүлнэ. Мэдүүлэгт оролцох авьяастны нэр, нас, хүйс, харьяалал, тоглож үзүүлэх бүтээлийн нэр, тоглох хугацаа, өөрийн урын сангийн жагсаалт зэргийг тодорхой бичнэ.

2. Зохион байгуулах газар

      Ховд хотын  Хөгжимт драмын театрт 2015. 06. 29 – 07. 01-ний өдрүүдэд. 08:00 – 18:00 цагт.

4. Шалгаруулах журам

      Оролцогч 1-2 тууль /30-40 минут/ хайлж үзүүлнэ.

Шалгаруулахад тууль заан сургагч багшийн заах арга барил, шавь сурагчийн ур чадвар буюу сургалтын үр дүнг голлон харгалзаж, туульч багшийг байр эзлүүлнэ.

Наадмыг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шүүгчид шүүн шалгаруулна.

 

3. Шагнал:

 

Тэргүүн байр: 1                            - Өргөмжлөл, 6.000.000 сая төгрөг

Дэд байр: 1                                                - Өргөмжлөл, 4.000.000 сая төгрөг

Гуравдугаар байр: 1                     - Өргөмжлөл, 2.000.000 сая төгрөг

Шагналт байр: 3                           - Өргөмжлөл, 3.000.000 сая төгрөг

 

 

 

Соёлын өвийн төв

Улаанбаатар хот:

Харилцах утас: 99086285

Цахим хаяг: ichfr@monheritage.mn

                                                                        Ховд аймгийн аймгийн Засаг даргын тамгын газрын

Боловсрол соёлын газар:

                                                                                                                                    Харилцах утас: 99206975