богино мэдээ New

“Харцага” баг лигийн аварга боллоо

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер” лигийн аваргаар “Альянс тех Харцага” баг тодорлоо. .

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер” лигийн аваргаар “Альянс тех Харцага” баг тодорлоо. Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд өчигдөр болсон аваргын төлөөх цуврал зургаа дахь тоглолтод “Харцага”-ууд “Хүлгүүд”-ийг 121:114 оноогоор хожиж аваргын цолоо хамгаалж чадлаа. Ингэснээр “СБЛ Хасын Хүлгүүд” зургаан сарын хугацаанд үргэлжилсэн “Супер” лигийн дэд аварга болсон бол “Төв-Ургац”-ууд гуравдугаар байрын эзэн болов. Монголын сагсан бөмбөгийн хамгийн олон жилийн түүх, арвин туршлагатай “Хүлгүүд” болон “Харцага” багуудын аваргын төлөөх цуврал тоглолт маш өрсөлдөөнтэй болсон юм. Тус лигийн финалын үнэ цэнтэй тоглогчоор “Харцага” багийн төвийн тоглогч Б.Одбаяр, легионер тамирчдаас Карл Блэйр нар тодорлоо. Мөн энэ үеэр “Харцага” болон Монголын үндэсний шигшээ багийн төвийн тоглогч Б.Одбаяр зодог тайлж буйгаа мэдэгдсэн нь сагсан бөмбөг сонирхогчдын хувьд харамсалтай мэдээ байв.