богино мэдээ New

Стандартад нийцсэн хамгаалалтын тор татах шаардлага тогтоохоор боллоо

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгын салбарт 2011 онд-34, 2012 онд-42, 2013 онд-25, 2014 онд-26, 2015 онд-43. Нийт 170 осол гэмтэл бүртгэгджээ..

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгын салбарт 2011 онд-34, 2012 онд-42, 2013 онд-25, 2014 онд-26, 2015 онд-43. Нийт 170 осол гэмтэл бүртгэгджээ.

2011-2015 онуудад зөвхөн өндрөөс унахтай холбоотой 117-н осол гэмтэл гарсан нь нийт ослын 68,8 хувийг эзэлж байна. Үүнээс өндрөөс унасан-64, лифтний нүхээр унасан-20, ажлын шатнаас унасан-4, эд зүйлд цохигдсон-29 осол гэмтэл гарсан нь барилгын мөрдөж буй хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны норм дүрмийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна.  Эдгээр ослыг бууруулахын тулд барилгын гадна талд шат вандан, хамгаалалтын тор заавал татах үндсэн шаардлага гарч байгаа юм.

Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын 3.2.1-д Туслан гүйцэтгэгч бүртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа тухайн гүйцэтгэх ажлын эрсдэлийн үнэлгээг хийх, үйлдвэрлэлийн талбай дээрх бүх байгууллага, ажилтны ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулж түүнийг хэрэгжүүлэх санхүүжилтийг хариуцах, зарцуулалтанд хяналт тавих, 3.2.2-д Баилга угсралтын явцад барилгын гадна шат, ванданг уртын дагууд 4 метрээс багагүй, шатны босоо чиглэлд 2 үе тутамд барилгын үндсэн хийцэд бэхлэх, бариул, шат орц гарц гаргах, бат бэх тороор битүүлэх гэж заасан байдаг. Хэдийгээр журамд тодорхой заалт байга ч барилгын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд ажилтны аюулгүй байдлыг бүрэн хангаж, стандартын хамгаалалт хийхгүй байгаагаас осол гарах нөхцөл бүрдүүлж байна.

Тиймээс бусад оронд хэрэгжүүлдэг жишгийн дагуу хамгаалалтын тор татах, ингэхдээ стандартын, чанартай, бэхэлгээтэй тор ашиглах шаардлагыг тогтоож, биелүүлүүлэх ажлыг нийслэлийн Засаг дарга захирамж гарган, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний саналын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор барилгын дуу чимээг тусгаарлах, барилгаас гарах тосжилтыг гадагшлуулахгүй байх болон барилгын өндрөөс унахаас урьдчилан сэргийлэх, түүнээс бүрэн хамгаалах зориулалт бүхий хамгаалалтын бат бэх тор татсан эсэхэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын захирамж гарган, албан ёсоор зарлаж, аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ.