богино мэдээ New

Монгол “тэрбумтан” илчлэгдлээ

Дэлхийд хөрөнгө чинээгээрээ улс орноо давж жагссан эрхмүүд цөөнгүй. Манай гарагийн хамгийн баян, нэр нөлөөтэй хүнээр хэнийг нэрлэх вэ гэвэл бид Билл Гэйтс гэж хариулна. Харин Монгол хүн байна гэвэл та итгэх үү?.

     Дэлхийд хөрөнгө чинээгээрээ улс орноо давж жагссан эрхмүүд цөөнгүй. Манай гарагийн хамгийн баян, нэр нөлөөтэй хүнээр хэнийг нэрлэх вэ гэвэл бид Билл Гэйтс гэж хариулна. Харин монгол хүн байна гэвэл та итгэх үү?

Дэлхийн хэмжээний  “Монгол тэрбумтнууд” төрсөн талаар өнгөрсөн намраас хойш цахим ертөнцөөр шуугисан. Энд офшор данстай тэрбумтнууд хамааралгүйг хэлэх нь илүүц биз. Өөрөөр хэлбэл “Монгол Тэрбумтан” хэмээх зөгнөлт зохиол богино хугацаанд 50 мянга гаруй хүнийг нүүр номоос “уяж” дээрх шуугианыг тарьжээ.

Харь гариг, төсөөллийн ертөнцтэй холбогдсон ирээдүйн монголчуудын тухай цуврал зохиолыг бичигч нь өдийг хүртэл нэрээ нууцалж байсан юм.  Харин саяхны нэгэн өдөр тутмын сонинд ярилцлага өгснөөр өөрийгөө илчиллээ. Дээрх зохиолын “нууц ноёнтон” “Rich Golden Bulls” компанийн захирал С.Үүрцайх гэгч байж. Тэрбээр Монгол Улсын их сургуулийг IT чиглэлээр дүүргэж, АНУ-ын Чикагогийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцсан нэгэн юм байна.

Buzznews.mn