“Жаму” массажийг хийлгэснээр хэчнээн хүүхэд гаргасан ч сайхан галбиртай болдог


2016-05-09 15:07:56 32

Эмэгтэй хүн бүр ээж болох сайхан мэдрэмжийг мэдэрдэг ч үүний хажуугаар төрснөөс үүдсэн бие галбирын өөрчлөлтүүд тэдний сэтгэлийг овоож эхэлдэг. Хүүхэд төрүүлсний дараа гэдэс сунаж, хөхөндөө сүү оруулах гэж идсээр байгаад хэвлий хэсэг нь өөхөлж, улмаар харвинтай болдог. Түүнчлэн эмэгтэй хүний бие организмын онцлогоос шалтгаалан ташаа, бэлхүүс, гэдэс, өгзөг орчим өөх хуримтлагддаг. Эдгээр бэрхшээлүүдээс төрснөөс хойш хоёр сарын хугацаанд бүрэн салах боломжтойг бүсгүй таньд танилцуулъя.  

Зүүн өмнөд азиас гаралтай “Жаму” массажийг хийлгэснээр  хичнээн хүүхэд гаргасан ч төрөөгүй мэт сайхан галбиртай болж болдогийг  “Happy mommy” салоны захирал Н.Байгалмаа танилцуулж байна.

-“Жаму” массажыг хийлгэнээр сарын дотор сунасан гэдэснээсээ салах боломжтой юу?

-Индонезээс гаралтай, зүүн өмнөд азийн орны уламжлалт “Жаму” массаж нь төрсөн ээжүүдийн гэдэс татах массаж юм. Уг массаж нь эрт дээр үеэс уламжлагдан өнөө хүртэл байгалийн аргаар үр дүнгээ хурдан хугацаанд өгдөг шалгарсан арга байсаар ирсэн. Төрсөн даруй хоёр сарын дотор хийлгэвэл тухайн 10 хоногтоо ч үр дүнгээ гайхалтай сайн өгдөг. Хэрэв эх төрөхөөс үүдсэн хагалгаа,оёдол, эсвэл ямар нэг төрлийн хүндрэлтэй бол эмчийн зөвлөсний дагуу хийлгэх боломжтой. Ингэснээр унжсан гэдэсгүй, төрөөгүй юм шиг л болох боломжтой.  “Жаму” массажийг хийлгэснээр цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, сарын тэмдгийн өвдөлтийг багасгаж, хөгшрөлтийг удаашруулна.  Дархлааг дэмжиж, ядаргаа тайлж, унжсан арьсыг чангалах үйлчилгээ үзүүлдэг. 

-Төрөөд 2-3 жил болсон, төрөлтийн улмаас гэдэс нь тогтчихсон ээжүүд хийлгэвэл үр дүнд хүрэх боломжтой юу? 
-Ээжүд маань төрсний дараа хоёр сар дотроо хийлгэвэл өндөр үр дүнтэй. Гэхдээ манай салонд төрөөд 2-5 жил болсон эмэгтэй ч энэхүү массажинд орж байгаа. Үр дүн маш сайтай. Арьс нь чангарч, бүсэлхийний тойргоосоо 16 см хүртэл хассан хүн ч бий. 

 
-Бүсгүйчүүд гар, гуяны хэсгээрээ илүү таргалдаг. Ийм асуудалтай бүсгүйчүүд тухайн хэсэгтээ массаж хийлгээд турах боломжтой юу?
-Цэгэн бариаг давхар хийдэг учраас суларч унжсан хэсгээр давхар татарч, чангардаг. 10 удаа яваад нэг курс болдог. Жирэмсний үедээ их жин нэмдэг мөн ихэр хүүхэд тээсэн ээжүүд маш их таргалсан байдаг. Тэр тохиолдолд нэг курс яваад сар өнжөөд дахиад нэг курс явбал хүссэн хэмжээндээ хүрч болно. 

-Танай салон Жаму массажнаас өөр ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Манай салон хүүхэд харах хүнгүй, цаг зав муутай ээжүүддээ зориулсан хүүхэд харах үйлчилгээтэй. Салонд ирснээр ээж өвхөн амрахад ч цагаа зарцуулдаг.

Түүнчлэн жирэмсэн ээжүүд маань маш их жин нэмснээсээ болж бие хүндэрч ядардаг. Доош харж хэвтмээр санагдаж, бие чилдэг. Манай салон энэ боломжийг хангаж жирэмсэн хүний гэдсэнд тохирсон зориулалтын орон дээр алжаал тайлах массажаар үйлчилж байна. Энэ массаж бие давхар ээжүүдэд амарч алжаал тайлахаас гадна, дархлааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан тайван амрахад тусалдаг.

Бүх массажууд маань 60-90 минут үргэлжилнэ. Тухайн хүний биеийн онцлогоос хамаараад алжаал тайлах массажаар эхлээд цэгэн болон даралтат массаж хийдэг. 

-Массажинд хэрэглэгддэг бүтээгдэхүүний тухайд?
- Манай “Happy mommy” салоны хэрэглэдэг тураах тос болоод массажны тоснууд бүгд органик бүтээгдэхүүнүүд. Жирэмсэн эсвэл хөхүүл ээжүүд маань аливаад харшламтгай эмзэг болдог учраас бид тосоо өөрсдөө органик бодис ашиглан бэлддэг. Энэ нь ямар нэгэн харшил өгөхгүй, хүний биед сөрөг нөлөө байхгүй гэсэн үг л дээ. 


-“Happy mommies” салоны массажны үнэ тариф болон урамшууллыг танилцуулаач?
- Нэг удаагийн Жаму массаж 50000, 7-10 удаагийн багц маань 35000 болж хямдарч байгаа. Харин жирэмсний массаж 30000. Хүмүүс ихэвчлэн 7-10 удаагийн багцыг сонгодог. Манайх үйлчлүүлэгчиддээ зориулан бэлгийн карт гаргасан. Дөнгөж төрсөн эхнэртээ , найзууддаа 50-100 мянган төгрөгийн хооронд, багц сонговол 350 мянган төгрөгөөр бэлгийн карт авч бэлэглэх боломжтой.

Нэмж хэлэхэд бүсгүй таны биеийн бэрхшээлтэй хэсэг хаана ч байсан, давхар эрүүтэй, унжсан гуяатай, цүдгэр гэдэстэй байлаа ч “Жаму” массажаар гоолиг сайхан болох боломжтойг сануулъя.   

Холбоо барих: 99001702, 88000404

Хаяг: Улаанбаатар хот Олимп хотхон, 430-р байр

Фэйсбүүк пэйж хуудас: Happy Mommy Salon link: https://www.facebook.com/HAPPY.MOMMY.SALON/?fref=ts 


Сэтгэгдлүүд

  • jiji

    2016-06-21

    Baliar haritsaani soelgui sonin gazar da

  • kkk

    2016-06-21

    Naraa Gerelee Tseegii 3 xa xa ta "3" yadaj oor oor xew maygaar bich l de

  • oyuka

    2016-06-20

    hiisverin eejuud bolohuu?

  • Shaal hudlaa.

    2016-06-20

    Zochin

  • bulgan

    2016-06-20

    Zaa estoiii medehguieee hairan mungu

  • Zochin

    2016-05-28

    Dajgui sanagdsan shu. Buselhiin toirognoosoo neleed hasagdsan. Huuhed harah uilchilgeetei tuhtai tseberhen goy orchintoi gazar blee. Ih taalagdsan

  • Saka

    2016-05-24

    Massaj hiideg huneesee bas ih boldog yum bnlee shde. Hajuud masj hiilgej bsan huniig bur baadagnaj chadku bsan. Harin nadad ovoo gaigui massjchin taarsiin bnlee hunee l aytaihan songood avchih hergtei yum shig bgaam.

  • uursduu comment bichehee boliy

    2016-05-23

    ynz ynziin ner bucheed uursduu bichtsen bn teneguud

  • zochin

    2016-05-23

    Medehgui ee. Utsaar holbogdood ochij uzii getel hund surtal uzuuleed haritsaanii soyolgui gazar bna lee....tsag avch irj uz gej yu gesen ug vee..... uilchilgee muutai

  • Naraa

    2016-05-19

    Үйлчилгээ сайтай, тохилог, тухтай гоё газар санагдсан. Би 7 см хассан 2,5 кг турсан, хэсэг амарч байгаад дахин явах бодолтой байгаа. Сэтгэл маш өндөр байгаа шүү. Танай хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье. Баярлалаа.