богино мэдээ New

Medee.mn сайт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай холбогдуулж АТГ-т хандлаа

Дархан-Уул аймгийн Засаг даргаар Д.Хаянхярваа ажиллаж байсан бөгөөд тендер шалгаруулах ажлыг орон нутагт шилжүүлсэн баримт ч олдсон. Нэг үгээр хэлбэл, тухайн үед орон нутагт зарлагдсан тендерийг орон нутгийн удирдлагууд нь шийддэг байсан гэсэн үг юм. .

Сэтгүүлч Д.Эрдэнэтуяа /www.medee.mn/

   Манай www.medee.mn сайтад эх сурвалжаас Дархан-Уул аймагт зам засах тендерт 2007 онд шалгарсан компани засаагүй замын төлбөрт төсвөөс 300 сая төгрөг гаргуулж авсан талаар баримт ирүүлсэн. Эх сурвалжийн мэдээллийн дагуу нэхэн сурвалжлахад “Хотын зам” компани уг тендерт шалгарч, улсын төсвөөс 300, орон нутгийн төсвөөс 147 сая төгрөг авсан. Ингэхдээ 2007 оны арванхоёрдугаар сард төсвөөс мөнгө гаргуулахдаа өмнө нь засчихсан байсан замын зураг үзүүлсэн баримт олдсон юм.

Тухайн үед Дархан-Уул аймгийн Засаг даргаар Д.Хаянхярваа ажиллаж байсан бөгөөд тендер шалгаруулах ажлыг орон нутагт шилжүүлсэн баримт ч олдсон. Нэг үгээр хэлбэл, тухайн үед орон нутагт зарлагдсан тендерийг орон нутгийн удирдлагууд нь шийддэг байсан гэсэн үг юм. Мөн засаагүй замын төлбөрийг урьдчилж авсан компанийн удирдлага, Зам тээвэр, аялал жуулчлалын яамны мэргэжилтэнг Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан баримт ч бий.

Энэ бүх мэдээлэл албан ёсны эх сурвалж, баримтад үндэслэсэн гэдгийг онцолж байна. Учир нь эрэн сурвалжлах нийтлэлийг эрсдлээ тооцож чаддаг, хуулийн мэдлэгтэй, олон талын эх сурвалжтай сэтгүүлч л бичдэг юм. 

Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа манай сайтыг захиалгатай, худал мэдээлэл нийтэлсэн мэтээр өөрийн цахим хуудастаа бичжээ. Тиймээс бид олдсон мэдээллийнхээ заримыг хүргэж байна.

Тухайлбал:

2007 онд "Хотын зам" ХХК-ийн Дархан хотын зам засварын ажлыг бүрэн гүйцэд хийсэн хэмээх хуурамч гүйцэтгэлийн баримт бүрдүүлж, 300.0 сая төгрөгийг төсвөөс авсан гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж байх явцад тус хэргийн нэгэн гэрч М “Уг засварын ажилд нийт 447.0 сая 192.230 төгрөгийн ажил хийгдэхээр болсон боловч ЗТАЖЯамны төсөвт тусгагдсан хөрөнгө нь буюу сайдын багцын хөрөнгө нь 300 сая төг байсан ба үлдэгдэл 147.0 сая төгрөг нь орон нутгийн төсвөөс санхүүжигдэхээр хийгдсэн байгаа. Тендерийн асуудал бол аймгийн Засаг дарга бүх эрхийг нь шилжүүлж өгсөн. Манайд уг тендерт "Хотын зам" ХХК ялсан талаар мөн хобогдох гэрээг байгуулсан талаархи бичиг баримтуудыг 2007.11.19-ний өдөр ирүүлсэн юм. Харин ажлын гүйцэтгэлийн тайланг бол 2007.12.11-ний өдөр 446.830.739 төгрөгийн ажлын гүйцэтгэл ирүүлсэн ба уг гүйцэтгэлийн тайлангийн дагуу манайхаас 300.0 сая төг гарсан гэж бодож байна. Үлдсэн зам засварын ажлын гүйцэтгэлийн хөрөнгийг орон нутгаасаа авсан байхгэж мэдүүлж байжээ.

Бид хэн нэгнийг гүтгэх зорилго огт агуулаагүй, баримтад үндэслэж нийтлэлээ хүргэсэн. Тиймээс Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдоржид хандаж дараахь хүсэлтийг хүргүүллээ.

ҮҮНД:

1. 2007 онд Дархан-Уул аймагт зам засах тендерийг ямар албан тушаалтан хариуцаж, тендерийн үнэлгээний хороог ямар албан тушаалтан томилдог байсан.


2. “Хотын зам” компани төсвөөс 300 сая төгрөгийг урьдчилж авсан гэх хэргийг АТГ-т шалгаж байсан эсэхийг тодруулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлээд байна.