богино мэдээ New

61 тн ноолуур арилжжээ

Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн долоо хоногт 36.4 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ..

Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн долоо хоногт 36.4 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Үүнээс 36.2 тэрбум төгрөгийн 61 тн ноолуур арилжсан байна. Боловсруулаагүй бараан ноолуурын үнэ 57.6 мянган төгрөг байгаа бол цайвар нь 59.8 мянган төгрөг байгаа юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн ноолуурын арилжаа дөрөв дахин нэмэгдсэн байна. Энэ нь нийлүүлэлт өссөнтэй холбоотой гэнэ. Энэ онд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнэ бага зэрэг хямд байгаа юм.