богино мэдээ New

Цэргийн баазыг эсэргүүцсэн өвөр монгол малчдыг Бээжин хот руу орохыг хоригложээ

Мэргэн хэмээх малчин залууг хятад жолооч трактороор дайрч амийг нь бүрэлгэсэн нь бослого гаргахад хүргэсэн юм. .

Нийтлэлч  Б.Ариунболд

  ӨМӨЗО-ны иргэд Бэлчээр нутгаа хамгаалах хөдөлгөөн өрнүүлээд хоёр жил гаруйн нүүр үзэж байна. Хятадын Засгийн газрын зүгээс хөдөө орон нутагт амьдардаг өвөр монголчуудын газрыг булаан авч, зориудаар талхалж байна хэмээн өвөр монголын тэмцэгчид мэдэгдсээр байгаа юм.  Хоёр жилийн өмнө бэлчээр нутгаа талхлуулахгүй гэсэн Мэргэн хэмээх малчин залууг хятад жолооч трактороор дайрч амийг нь бүрэлгэсэн нь бослого гаргахад хүргэсэн юм. Түүнээс хойш өвөрмонголчууд цөөнгүй удаа жагсаал, цуглаан хийсэн ч ямар нэг үр дүнд хүрээгүй. Тэгвэл энэ сарын эхээр хэдэн зуун малчин оролцсон томоохон хэмжээний жагсаал Хөх хотод болжээ. 

   Гуравдугаар сарын нэгний өдөр Өвөр Монголын Дөрвөд /Durbed/ хошууны малчид 500 километр гаруй газар жагсаж Хөх хотод ирсэн байна. Тэд Хөх хотын галт тэрэгний буудалд цугларч, тэндээсээ Бээжин хот руу явахаар төлөвлөж байсан аж. Харин тэдний энэ үйлдлийг мэдсэн Хятадын цагдаа нар малчдыг тараажээ. Жагсагчид Бээжин хотод очиж Ардын Их Хурлын гишүүдэд байр сууриа хүргэхийг хүсч байсан ч тэднийг хүчээр тараан, гэр гэртээ харихыг хатуу шаардсан гэж мэдээллэв. 

  Дөрвөд хошууны 470 өрх айлын 1767 хүн өнөөдөр амьдарч буй газраасаа дүрвэх болоод байгаа аж. Учир нь Хятадын армийн сургалтын баазыг Дөрвөд хошууны нутаг дэвсгэрт байгуулж эхэлжээ. Сургалтын баазын эзэмшиж буй газар аль хэдийн Өвөр Монголын хамгийн соргог бэлчээртэй 1000 мкв талбайг  эзэлсэн байна. 

2013 оны 3 сарын 11