богино мэдээ New

Б.Амараагийн бичлэгийг манай студи МАН-ын захиалгаар хийсэн

Уг бичлэгийн захиалагч нь Х.Баттулга гишүүнийг гэх хардлага байсан юм. Тэгвэл эл эргэлзээг тайлж "Хеro Entertainment" -ийн ерөнхий редактор Б.Батзориг, “Херо энтертаймэнт”-ын ерөнхий графикч Ц.Мөнх-Очир нар өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ МАН-ын захиалгаар тус студид хийсэн гэдгийг хэллээ..

Сүүлийн үед МУСТА Б.Амарсайханы АН-ыг сонгосондоо харамсан, халаглаж буй бичлэг нийтийн сүлжээгээр тарж багагүй шуугиан тариад байгаа.

Улмаар уг бичлэгийн захиалагч нь Х.Баттулга гишүүнийг гэх хардлага байсан юм. Тэгвэл эл эргэлзээг тайлж "Хеro Entertainment" -ийн ерөнхий редактор Б.Батзориг, “Херо энтертаймэнт”-ын ерөнхий графикч Ц.Мөнх-Очир нар өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ МАН-ын захиалгаар тус студид хийсэн гэдгийг хэллээ.

МУСТА Б.Амарсайханы хувьд 2012 оны сонгуулиар АН-ын сурталчилгааны "Олуулаа ялна шүү" хэмээх видеонд тоглосон нь сайн pr болж олонд хүрсэн. Энэ давуу талыг анзаарч чадсан МАН-ын pr баг үргэлжлэл болгон ийн сөрсөн базаа хийсэн нь нүдээ олсон сөрөг довтолгоо байлаа.

Харин эрхэм жүжигчин маань "үнэ хөлсөө аваад хүжигчин хүнийхээ хувьд ажлаа л хийсэн" гээд маадгар зогсохын оронд Үнэнийг хэлсний төлөө амь насанд минь аюул занал хийллээ. Амыг минь барих болоогүй шүү ардаас минь машинтай дагахын оронд урдаас минь ил үзэлцээрэй. Би айхгүй үнэн намайг хамгаална...” хэмээн өөрийн үзэл бодол мэтээр сүржигнэсэн нь түүнийг болчимгүй, мөнгөний төлөө үзэл бодлоо худалдсан мэт харагдуулав.

Энэ мэдээлэлтэй зэрэгцээд МАН-ын зүгээс уг бичлэгт ямар ч хамаагүй гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Ямартай ч сонгууль дуустал энэ мэт иргэдийн тархийг эргүүлэх гэсэн ажил эрчимжиж, улс төрчдийн тоглоом үргэлжилсээр байх биз. Гэвч тэдний харж байгаа шиг тэнэг амьтад иргэд биш, сонгох эрх зөвхөн тэдэнд бий. 

Д.Үржинбадам

Эх сурвалж: www.TODAY.mn