богино мэдээ New

Засгийн газар 22 тэрбум төгрөг босгохоор төлөвлөжээ

Засгийн газар ирэх даваа гаригийн бондын арилжаагаар 22 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн байна..

 

Сэтгүүлч Н.Амаржаргал

   Засгийн газар ирэх даваа гаригийн бондын арилжаагаар 22 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн байна. Ингэхдээ гурван сар болон хоёр жилийн хугацаатай 220000 ширхэг бонд худалдах гэж буй юм. Үүнээс гурван сарын хугацаатай бонд нь 13.19 хувийн хүүтэй, хямдруулсан нөхцөлтэй байгаа бол хоёр жилийнх нь 15.5 хувийн хүүтэй, өгөөжийг нь улирал тутам хүртэж байхаар байгаа юм. Харин үнэт цаасны нэрлэсэн үнэ нь нэг бүр нь 100000 төгрөг байна.