богино мэдээ New

Конор Макгрегор: Хүнд авьяас гэж байдаггүй юм, хөдөлмөр л гэж бий

Миний богино хугацаанд амжилтанд хүрсэн гол түлхүүр нь би авьяаслаг бус харин би донтчихсон тулаанч юм” гэжээ. .

Сэтгүүлч Н.Уранхолоо

   Холимог тулааны UFC-гийн дэлхийн аварга Конор МакГрегор авьас, хөдөлмөрийн талаар нэгэн гайхалтай үг хэлсэн бадаг. Түүний хувьд үнэндээ хамгийн залуудаа том амжилтанд хүрч, өнөөдөр бас хамгийн өндөр цалинтай тулаанчын нэгээр тодроод буй. Тэрбээр "Авьяас гэж байдаггүй юм. Харин хүнд аливаад дурлах, донтох гэж бий.  Чи хэн ч байж болж болно. Гэхдээ өөрийнхөө, амжилтынхаа төлөө цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Тэгвэл юуны ч дээр гарна. Миний богино хугацаанд амжилтанд хүрсэн гол түлхүүр нь би авьяаслаг бус харин  би донтчихсон тулаанч юм” гэжээ. 

Дашрамд дурьдахад өнөө цагийн UFC-ийн нэрт тулаанч энэ эр хачирхалтай нэгэн мэдээг өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна. Тодруулбал, Конор МакГрегор зодог тайлах болсноо зарлажээ. Өдгөө 27 настай түүнийг шүтэн бишрэгч, спортын хорхойтнууд яагаад, үнэн үү гэх эргэлзээ тээсээр гайхсан сэтгэгдлээ олон илэрхийлжээ. Уг хоёрхон сарын дараа өнгөрсөн жил ялагдаад байсан н.Диазтай даагаа нэхэх тулаан хийх байв. Зарим мэдээллээр түүнийг UFC-ийн удирдлагуудтай ам муруйсан, таарамжгүй байгаа гэж буй аж.