богино мэдээ New

Эко аялал жуулчлал

Байгалийн нөөц баялагийг хамгаалах асуудлын гол үүрэг зорилтыг Karren Ziffer тодорхойлж гаргасан ба тэрээр эко аялал нь тухайн бүс нутгийн тухай бодлого бүхий чиг хандлага ба тухайн нутгийн оршин суугчдын онцлогтойгоор тусгай хамгаалалттай газрыг байгуулж тэдэнд дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг зөв зохистой зохион байгуулах, тусгай заавар дүрэм гаргах, хувийн үйлдвэр, аж ахуйн газрын орлогыг ашиглан тухайн газрын менежментийг хөгжүүлэх явдал юм гэжээ. .

Эко аялал гэдэг ойлголт нь байгаль, экологи, нийгэм, соёл иргэншилд түшиглэсэн аяллын хэлбэрүүдийг илэрхийлж байжээ. Харин 1990 оноос хүмүүс харьцангуй олноороо байгаа байгаль орчин, түүнд зохицсон амьдралын хэлбэрийг эрэлхийлж, түүнийг хайрлаж хамгаалах тусам энэхүү ойлголт  өргөжиж байна. Аялал жуулчлалын үйлдвэрлэлд байгальд түшиглэсэн аяллын хэлбэрүүд эрчимтэй хөгжиж, эдийн засгийн хувьд ашигтай ч зарим газар нутгуудад байгаль болон соёлын өвийг  талхигдуулах, экологи соёлын олон талт байдлыг алдагдуулах  зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна. Гэвч  олон жуулчид экологийн тал дээр эмзэг  хандаж байгалийн онгон  газруудын  өртгийг  үнэлж орон нутгийн хүмүүст анхаарал тавих болсон. Ийм ч учраас дэлхийн нийтийн чиг хандлага эко аялалыг хөгжүүлэхэд гол анхаарлаа  болгож аялал жуулчлалыг зохистой хөгжүүлэх шаардлага гарч байна. 

Гэвч олон жуулчид экологийн тал дээр эмзэг хандаж байгалийн онгон газруудын өртгийг үнэлж  орон нутгийн хүмүүст анхаарал тавих болсон. Ийм ч учраас дэлхийн нийтийн чиг хандлага эко аялалыг хөгжүүлэх шаардлага гарч байна. Дэлхийн байгаль хамгаалах  холбооноос эко аялалыг  “Харьцангуй онгон байгальд байгалийн сайхан, нутгийн хүн ардын ахуй соёлтой танилцах, түүнийг танин мэдэх зорилготойгоор аялах, тэдний нийгэм эдийн засгийн байдал, байгаль хамгаалах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах аялал” гэж тодорхойлсон байна. Эко аялалын бусад аялалаас ялгагдах онцлог
    Хүрээлэн буй орчиндоо сөрөг үр дагавар гаргахгүй
    Байгальд ухамсартайгаар хандах
    Байгалийн нөөц баялагийг хайрлан хамгаалах
    Орон нутгийн хүмүүсийн эдийн засгийн байдлыг дэмжих зарчмууд юм. 

Эко аяллын тухай газар нутгийн байгаль орчин, соёл иргэншилд  нөлөөлөхгүй  байх зарчим нь дэлхийн олон орнуудын үндэсний  паркуудын  хамгаалалт, зохистой ашиглалтын зарчимтай   тохирч  буй тул сүүлийн жилүүдэд эко  аялал нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн  хөгжиж байна. Байгалийн нөөц баялагийг хамгаалах асуудлын гол үүрэг зорилтыг Karren Ziffer  тодорхойлж гаргасан ба тэрээр эко аялал нь тухайн бүс нутгийн тухай бодлого  бүхий чиг хандлага ба тухайн нутгийн оршин суугчдын онцлогтойгоор тусгай  хамгаалалттай газрыг байгуулж тэдэнд дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг зөв зохистой зохион байгуулах, тусгай заавар дүрэм гаргах, хувийн үйлдвэр, аж ахуйн газрын орлогыг ашиглан тухайн газрын менежментийг  хөгжүүлэх  явдал юм гэжээ. 
Харьцангуй онгоноороо байгаа байгаль  унаган  төрхөө алдаагүй байгаа эко систем, түүнтэй зохицон амьдрах амьдралын хэвшил нь хөгжиж буй орнуудад л харьцангуй хадгалагдан үлдсэн байдгийн хувьд тусгай хамгаалалттай газар нутгууд болон дахин сэргээгдэх чадваргүй нэн эмзэг бүс нутгуудад аялал жуулчлалыг зөв зохистой хөгжүүлж чадвал эдийн засгийн хувьд  тогтвортой хөгжих боломжтой  юм.