богино мэдээ New

Бизнесийнхэн чуулна

Монголын бизнесийн зөвлөлөөс анхдугаар чуулга уулзалт зохион байгуулах гэж буй талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. .

Сэтгүүлч Б.Амаржаргал /www.tugeene.mn/

Монголын бизнесийн зөвлөлөөс анхдугаар чуулга уулзалт зохион байгуулах гэж буй талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг чуулга уулзалт “Blue sky” зочид буудалд энэ сарын 21-нд болох бөгөөд бизнесийн орчныг сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар бизнесийн салбарынхан хэлэлцэх аж. Мөн энэ үеэр бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, зөвлөмж гарган Засгийн газар, улс төрийн намуудад хүргэх гэнэ. Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ын дарга Б.Бямбасайхан “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа боловч манай зах зээлд олон шинэ бизнесийн боломж бий. Тиймээс бизнесийн салбарынхан цуглаж энэ талаар хэлэлцэнэ” хэмээн ярив. Тус зөвлөлд 230 орчим гадаад дотоодын компани гишүүнээр элссэн бөгөөд сүүлийн 10 орчим жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй юм.